ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү гар утасны аппликэйшн нь зөвхөн Монос Группийн жижиглэн
худалдааны компаниудын борлуулалтын ажилтнуудад зориулсан ба энэхүү
аппликэйшнд бүртгүүлэн, нэвтэрч орсноор тус үйлчилгээний нөхцлийг
зөвшөөрсөнд тооцно.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
MonosBonus аппликэйшн нь Монос Групп ХХК-ийн борлуулалтын ажилтнуудад
зориулсан систем бөгөөд энэхүү нөхцөл, журам нь ажилтан болон компани
хооронд борлуулалтаас урамшууллын оноо цуглуулах, ашиглахтай холбоотой
харилцааг зохицуулна.
“MonosBonus” системийн барааны тэмдэгтүүд нь Монос Групп ХХК-ийн өмч
бөгөөд тэдгээрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
ХОЁР. БҮРТГЭЛ ҮҮСГЭХ, ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ
-
Хэрэглэгч нь зөвхөн компанийн ажлын и-мэйлээр бүртгүүлнэ.
-
Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
-
Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
-
Бүртгэл үүссэн даруйд хэрэглэгчид хувийн мэдээлэл, борлуулалтын түүх,
онооны мэдээлэл бүхий данс үүснэ.
ГУРАВ. ОНОО ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ
-
Систем нь борлуулалтын мэдээллийг автоматаар шинэчилнэ.
-
Оноо сар бүрийн эцсийн өдөр ажилтны дансанд шилжүүлнэ.
-
Буцаалт хийсэн тохиолдолд цуглуулсан оноо буцаагдана.
ДӨРӨВ. ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЭЛ (Child Info)
-
MonosBonus аппликэйшн нь зөвхөн насанд хүрсэн ажилтнуудад зориулагдсан
бөгөөд 18 нас хүрээгүй хүүхдээс зориудаар мэдээлэл цуглуулахгүй.
-
Хэрэв санамсаргүй байдлаар хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн нь
тогтоогдвол компанийн зүгээс даруй устгаж, бүртгэлийг хаана.
-
Эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь хүүхдийн мэдээлэл
цуглуулсан гэж үзвэл
info@monos.mn
хаягаар хандаж мэдээллийг устгуулах эрхтэй.
ТАВ. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
-
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь зөвхөн урамшууллын системийн зорилгоор
ашиглагдана.
-
Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, дамжуулахыг хориглоно.
-
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд компанийн серверт шифрлэгдэн
хадгалагдана.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ
-
Хэрэглэгч аппликэйшнд илгээж буй мэдээлэлдээ хууль ёсны, зохистой
байдлыг хангах үүрэгтэй.
-
Бүдүүлэг, доромжлол агуулсан контент оруулсан тохиолдолд компани
устгах, бүртгэл хаах эрхтэй.
ДОЛОО. КОМПАНИЙН ЭРХ, ХАРИУЦЛАГА
-
Компани нь энэхүү нөхцөлийг шинэчлэх эрхтэй.
-
Хэрэглэгчид тухай бүр шинэчилсэн нөхцөлтэй танилцах үүрэгтэй.
-
Үйлчилгээний тасалдал, шинэчлэлтийн үед үүссэн түр зуурын асуудалд
компани хариуцлага хүлээхгүй.