ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү гар утасны аппликэйшн нь зөвхөн Монос Группийн жижиглэн худалдааны компаниудын борлуулалтын ажилтнуудад зориулсан ба энэхүү аппликэйшнд бүртгүүлэн, нэвтэрч орсноор тус үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөнд тооцно.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- MonosBonus аппликэйшн нь Монос Групп ХХК-ийн борлуулалтын ажилтнуудад зориулсан систем ба энэхүү нөхцөл, журам нь ажилтан болон компани хооронд борлуулалтаас урамшууллын оноо цуглуулах, ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү журмын хэрэгжилтэнд Монос Групп ХХК /цаашид “Компани” гэх/ болон ажилтан, хэрэглэгч хамтран хяналт тавина.
- “MonosBonus” системийн барааны тэмдэгтүүд нь Монос Групп ХХК-ийн өмч бөгөөд үүнд лого, нэр, бүтэц, загвар дизайн, контент, онцгой шийдэл бүхий цэсүүд зэрэг хамаарах ба тэдгээрийг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно.
- “MonosBonus” системээс татан авсан, хуулбарласан, дуурайн ашигласан тохиолдлыг Монгол улсын оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар зохицуулна.
- Системийн хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
ХОЁР. БҮРТГЭЛ ҮҮСГЭХ, ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ
- Хэрэглэгч нь ажлын и-мэйл хаягаа бүртгүүлж, баталгаажуулан нэвтэрснээр “MonosBonus” системийн хэрэглэгч болох ба үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөн нэвтэрсэн тохиолдолд болон 1800-1883 тусгай дугаарт дугаараа бүртгүүлэн захиалга үүсгэсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.
- Хэрэглэгч нь “MonosBonus” т нэвтрэх цахим шуудан болон нэвтрэх үеийн нэг удаагийн нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч бүрэн хариуцна.
- “MonosBonus” н хэрэглэгч болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, борлуулалтын түүх, цуглуулсан оноо зэрэг мэдээлэл багтана.
- Цахим худалдааны системд таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд бид таны оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд компани дансыг хаах болон хуулийн дагуу зохих арга хэмжээг авах эрхтэй.
- Хэрэглэгч нь системийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг ирүүлэх эрхтэй.
ГУРАВ. ОНОО ЦУГЛУУЛАХ, ЗУРЦУУЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- Системийн бараа бүтээгдэхүүний зураг, мэдээллийг автоматаар татаж шинэчлэх буюу бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэх ба 24 цагийн үйл ажиллагаатай байна.
- Системд үүссэн барааны борлуулалтанд хэдэн оноо цуглуулах мэдээлэл болон тухайн бараанаас хэрхэн борлуулалт хийсэн мэдээллийг цаг тутам шинэчилж харуулна.
- Компани системийн бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.
- Аппликэйшн дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай.
- “MonosBonus” нь дээрх барааны үнэ нь тухайн ажилтны харьяалагдах компанийн үнийн бодлогыг барина.
- Систем дэх барааны борлуулалтанд олгох онооны дүн нь бараа бүр дээр өөр байна.
- Оноо олгох бараа системд нэмэгдсэн тохиолдол бүрт аппликэйшны мэдэгдэл цэсэнд мэдээлэл очно.
- Хэрэглэгчийн буюу ажилтны цуглуулсан оноог сар бүр сүүлийн өдөр тухайн сарын нэгдсэн дүнгээр ажилтны дансанд шилжүүлнэ.
ДӨРӨВ. БУСАД ЗААЛТ
- Ажилтны борлуулалтын түүх, онооны түүх нь Монос Групп ХХК-ийн дата санд хадгалагдах ба энэ нь оноо олгох үндэслэл болно.
- Ажилтны хийсэн борлуулалт дээр буцаалт үүссэн тохиолдолд цуглуулсан оноо мөн буцаалт хийгдэнэ.
- Компани нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд тухай бүр хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.